- Нүүр /
- Page
Ололт амжилт
Цөөхөн хүн амтай манай улсын хувьд авто тээврийн ослоор нас барж байгаа хүний тоо, түүнээс үүдэн гарч байгаа гарз хохирлын хэмжээ маш өндөр байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглэмээр үзүүлэлт юм. Эдгээр авто ослын үндсэн шалтгаан нь техникийн аюулгүй байдал, эд ангийн найдваргүй ажиллагаа байдаг тул бид жинхэнэ үйлдвэрлэгчийн стандарт шаардлага хангасан сэлбэг эд анги үйлдвэрлэгчийн баталгаатай бүтээгдэхүүнийг эх орондоо нийлүүлэхийг зорьж түүнийгээ хэрэгжүүлж Монголчууддаа дэлхийд үнэлэгдсэн брэнд сэлбэг, эд ангийг шууд үйлдвэрлэгчээс нийлүүлж автомашины осол аюулгүй байдалд бодитой хувь нэмэр оруулж байгаа нь бидний хамгийн гол ололт амжилт юм. Мөн улсдаа 21 жил тасралтгүй татвар төлж, тогтвортой ажил олгогч байж эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж байгаа нь бидний амжилт билээ.
# 2003/12 – Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс “Хэрэглэгчдийн Найдвартай Түнш” байгууллага өргөмжлөл авав.
# 2005/08 – Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс зохион байгуулсан “Хэрэглэгчийн найдвартай бүтээгдэхүүн 2005” үзэсгэлэнгээс “VIC” брэнд нь “Хэрэглэгчийн Баталгаат бүтээгдэхүүн ” Алтан медаль хүртэв.
# МҮХАҮТ -аас зохион байгуулагдсан “Улаанбаатар түншлэл 2005”, “Импорт шоу 2005” зэрэг үзэсгэлэнд амжилттай оролцов.
# 2007/04 – МҮХАҮТ-д KYB амортизаторыг Монголд борлуулах албан ёсны дистрибьюторын гэрээ зурагдсанаар дэлхийн хэмжээний корпарацийн албан ёсны дистрибьютор гэдэг хүндтэй бөгөөд эрхэм алдрыг хүртэв.