“Форвард Моторс” ХХК нь “Дэлхийн брэндийг Монголд” хэмээх эрхэм зорилго өвөрлөж “Техникийн дэвшилд хамтдаа” уриа дэвшүүлж Монголынхоо жолооч хэрэглэгч нарт чанартай сэлбэг, эд ангийг шууд үйлдвэрлэгчээс авч хүргэх эрмэлзэлтэйгээр 1999 онд үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж, өргөжин хөгжиж байна.

Бид үйл ажиллагаагаа үйлдвэрлэгчээс нь авсан стандарт эд анги, оригинал сэлбэгээр дотоодын авто худалдаа эрхлэгчдэд нийлүүлэлт хийж сэлбэгийн бөөний худалдаа эрхлэх замаар эхлүүлж улмаар тухайн үед Монголд чанарын өндөр түвшинд хүрсэн автомашины сервис үйлчилгээ, оношилгоо маш чухал байсан тул бид автомашины засвар үйлчилгээ, оношилгооны төвийг байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлж өнөөдөр 70 орчим ажилтантай 4 салбар нэгжээр авто сэлбэгийн худалдаа эрхэлж 2 салбар нэгжээр оношилгоо, засвар үйлчилгээний төв ажиллуулж байна. Байгуулагдсанаас хойш 4 жилийн дараа буюу 2003 онд бүх төрлийн шүүлтүүр үйлдвэрлэгч “Йекен Индастрис” фирмийн VIC брэндийг Монголдоо борлуулах албан ёсны дистрибьютор болсноор Форвард Моторс компанийн амжилтын түүхэн шинэ хуудас бичигдэж эхэлсэн юм. 2006 онд “Каяаба индастри” компанийн KYB амортизатор, Санкей Индастри компанийн явах ангийн 555 брэнд, MK Kashiyama корпорацийн MK наклад, “Osaka Banei inc” компанийн OBK пүрш гэсэн брэнд бүтээгдэхүүнүүдийг Монголд борлуулах албан ёсны дистрибютерээр сонгогдсон нь Форвард Моторсын итгэл даах чадвар, хэрэглэгчдээ дээдэлсэн нөр их хөдөлмөрийг Японы дэлхийд тэргүүлэгч үйлдвэрүүд хүлээн зөвшөөрснийг илтгэсэн юм. 2009 онд Които компанийн автомашины гэрлүүд, GMB компанийн усны помп, чагтан гол, HDK корпорацийн таван бул, Дай Хемикал компанийн Diax брэндийн автомашины үнэртэн, 2017 онд Акебоно брэндийн наклад борлуулах албан ёсны эрхийг тус тус авав. Форвард Моторс компани ийнхүү дэлхийн хэмжээний чанар чансааг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэхийг зорьж хичээн ажиллаж байна.

Тус компани дистрибьютор болсон брэндүүдээ монгол улсын оюуны өмчийн газраас албан ёсоор лиценз авч баталгаажуулснаар оригинал сэлбэгийг хуурамч бүтээгдэхүүнээр орлуулахаас сэргийлж, хэрэглэгчдэд найдвартай бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлээд байна. Форвард Моторс ХХК зөвхөн өөрсдийн салбараар бүтээгдэхүүнээ борлуулаад зогсохгүй Монголын томоохон авто сүлжээнүүд хөдөө орон нутгийн борлуулагчидтай мөн хамтран ажиллаж байна. Форвард моторсын хамт олон маань япон автомашин эзэмшигчиддээ боломжит хамгийн хямд үнээр өндөр чанартай сэлбэг нийлүүлэх зорилготой байдаг. Бид автомашины сэлбэг эд ангийг Японы үйлдвэрлэгчээс нь шууд оруулж ирдэг энэхүү онцлог давуу талаа улам бүр бэхжүүлж дэлхийн хэрэглэгчдийн нэгэн адил Монголынхоо хэрэглэгчдэд дэлхийн брэнд болсон эдгээр бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаадаа нэн баяртай байна. Мөн бид сэлбэг, эд анги үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүнийг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэдэг байсан бол 2017 оноос автомашины үйлдвэрлэлийн дамжлагад нийлүүлэгддэг сэлбэг бүтээгдэхүүнүүдийг Монголдоо үйлдвэрлэлийн хэмжээнд угсарч, засаж гаргадаг засварын дилерийн эрх авсан нь юм. Энэ засвар үйлчилгээний төв Монголд нээгдсэнээр Япон автомашинтай ялангуяа Toyota автомашинтай хэрэглэгчид маань Монголд зөвхөн өөрийнхөө эвдэрсэн сэлбэгийг засуулаад баталгааны хугацаатайгаар Denso -ийн нэрийн өмнөөс манайхаас худалдан авах болсон нь бас нэгэн баяртай үйл явдал болж байгаа юм аа. Хэрэглэгчдийн маань аяны алтан шар зам нь өлзийтэй байх ерөөлийг Форвард Моторсынхоо хамт олон болон Японы автомашины сэлбэг үйлдвэрлэгчдийнхээ нэрийн өмнөөс та бүхэндээ дэвшүүлж байна.