1999 оны 8-р сард Авто сэлбэгийн худалдаа, зоогийн газрын үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Анх авто сэлбэгийг Эрхүү хотын “Фильтр” компани, Сингапур улсын Япон сэлбэгийн дилер компани болох “Теклам”,” Тайсун” зэрэг компаниудаас нийлүүлж байсан.

  • 2002 оны 9 дүгээр сард авто сэлбэгийн танилцуулах үзэсгэлэн худалдааг анх удаа зохион байгуулсан.
  • 2003 оноос Япон улсаас авто машины  сэлбэгийг шууд нийлүүлэх болсон.
  • 2003 оны 1-р сард Япон автомашинтай үйлчлүүлэгчиддээ оргиналь бүтээгдэхүүнээр түргэн шуурхай үйлчлэх зорилгоор өөрийн компанийн төлөөлөгчийг Токио хотод суулгасан.
  • 2003 оны 3-р сард Японы “Eiken Industries” компанийн ISO9001 чанарын сертификат бүхий VIC бүх төрлийн шүүрийг борлуулах албан ёсны дистрибьютер болсон.
  • 2003 оны 8-р сард автомашин эзэмшигчдийнхээ ажлыг хөнгөвчлөх, захиалсан сэлбэгийг хөнгөлттэй үнээр тавьж өгөх, сэлбэгийг технологийн дагуу угсарч найдвартай байдлыг хангах үүднээс Форвард авто засварын төвийг байгуулсан.
  • 2003 оны 12-р сард Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс “Хэрэглэгчдийн Найдвартай Түнш” байгууллага өргөмжлөл авсан.
  • 2004 оны 1 сард Автомашин эзэмшигчдийнхээ техникийн ерөнхий мэдлэгт тус болох зорилгоор техникийн зөвлөлгөө өгөх Форвард авто мэдээллийн төвийг байгуулсан.
  • 2004 оны 3-р сард мэдээллийн төвд Японы бүх төрлийн автомашины сэлбэгийн суурь үнэ бүхий задаргааны схем зурагтай автомашины үйлдвэрлэсэн он, эдийн дугаар тодорхойлох электрон каталогийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр сэлбэг зөрж ирэх явдал байхгүй болсон.
  • 2004 оны 5-р сард МҮХАҮ-н танхимын гишүүн байгууллага болсон.
  • 2005 оны 1 сард “VIC” брэнд шүүр нь Монгол улсын барааны тэмдгийн 5082 тоот гэрчилгээ авсан.
  • 2005 оны 8 сард хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс зохион байгуулсан “Хэрэглэгчийн Найдвартай бүтээгдэхүүн 2005” үзэсгэлэнгээс “VIC” бүх төрлийн шүүр “Хэрэглэгчийн Баталгаат бүтээгдэхүүн ” Алтан медаль хүртсэн.
  • МҮХАҮ- ийн танхимаас зохион байгуулагдсан “Улаанбаатар түншлэл 2005”, “Импорт шоу 2005” зэрэг үзэсгэлэнд амжилттай оролцсон.
  • 2006 оны 3-р сараас Японы “KYB Industry” компанийн дэлхийн шилдэг брэнд болсон ISO9001 чанарын сертификат бүхий KYB амортизаторыг борлуулах албан ёсны дилер болж Японы Гифу хот дахь KYB – н амортизаторын үйлдвэрээс шууд нийлүүлэх болсон.
  • 2006 оны 3, 7-р саруудад KYB компани болон KYB амортизаторын талаар сурталчлах үзэсгэлэн худалдааг бие даан зохион байгуулсан. Энэ үзэсгэлэн худалдааны үеэр 10 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдааг зохион байгуулсан.
  • 2006 оны 5-р сард KYB амортизатор нь Монгол улсын барааны тэмдгийн  гэрчилгээ авсан.
  • ТV-9 телевизийн “Гарц” нэвтрүүлгийн ивээн тэтгэгчээр оролцож автомашин эзэмшигчдийнхээ техникийн мэдлэгийг өргөжүүлэхийн тулд Техникийн зөвлөлгөө буланг байнга ажиллуулахаас гадна 2006 оны 6 сард Япон улсын KYB INDUSTRY Co.,Ltd, EIKEN INDUSTRY  Ltd, Toyo Trading Co.,Ltd зэрэг компаниудаас шууд сурвалжлагыг хийж үйлдвэрийн техник технологи болон борлуулж буй бүтээгдхүүнийхээ талаар үнэн зөв мэдээллийг монголын нийт автомашин эзэмшигчдэд танилцуулах сурвалжлагыг хийж телевизээр цацсан.
  • 2006 оны 6 сард Японы Toyo Trading Co.,Ltd –тай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
  • 08.07-нд Япон улсын “Sankei industry” компанийн явах ангийн 555 брэндийг монголд борлуулах албан ёсны төлөөлөгч болсон.
  • 08.09-нд Япон улсын MK Kashiyama corporation-ын МК брэнд накладыг монголд борлуулах албан ёсны төлөөлөгч болсон.
  • 08.10-нд Япон улсын Osaka Bane Inc компанийн “ОВК” брэнд пүршийг борлуулах монгол дахь төлөөлөгч болсон. Эдгээр бүтээгдэхүүний Монгол дахь төлөөлөгч болсноор Монголын нийт Япон автомашин эзэмшигчдэд хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг сэлбэгийг үйлдвэрээс нь авах боломж нээгдэж байна.
  • 2006 оны 10 сараас авто машин эзэмшигчдийн техникийн мэдлэгт нэмэр болох зорилгоор “Тэнхлэг зууч” сэтгүүлийн  техникийн зөвлөгөө булангийн мэдээллийг бэлтгэн гаргаж байна.
  • Авто сэлбэгийн худалдаа эрхэлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж Сэлбэгийн худалдааны сүлжээ байгуулах зорилгоор “ДЭЛГЭР АВТО ПАРТС”,ЗИГ-ЗАГийн “ДОКТОР” сүлжээний 8 цэг,”BMW” авто сервистэй хамтран ажиллахаар болсон.
  • 2007 оны 04 сарын 09 нд МҮХАҮТанхим дээр KYB амортизаторыг Монголд борлуулах албан ёсны дистрибьюторын гэрээ зурагдсанаар дэлхийн хэмжээний корпарацийн албан ёсны дистрибьютор гэдэг хүндтэй бөгөөд эрхэм алдрыг хүртсэн.
  • 2007 оны 04 сарын 09-16 нд бүх цэг салбарууд болон хамтран ажилладаг компаниуд дээр хямдралтай үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан
  • 2007 оны 04 сарын 23 нд KYB амортизаторын барааны тэмдгийг эзэмших лицензийн гэрээнд гарын үсэг зурагдаж оюуны өмчийн хуулийн дагуу дуураймал бүтээгдхүүнээс хамгаалах эрх хүчин төгөлдөр болсон.
  • “KAYABA”, “KYB”, “Excel-G”, “Gas-a-just”гэдэг нэрээр Монгол улсын оюуны өмчийн газраас лиценз авсан бөгөөд ингэснээрээ монголд эдгээр нэрээр хуурамч амортизатор орж ирэх явдлаас урьдчилан сэргийлэх боломжтой болж байна.
  • 2007 оны 7 сард Япон улсын “Eiken Industries”  компани, “Sankei industry” компанитай лицензийн гэрээ байгуулж VIC бүх төрлийн шүүр болон явах ангийн 555 брэндийг монголд эзэмших эрхийн лицензийг  Монгол улсын оюуны өмчийн газраас авсан .
  • 2007 оны 7сарын 22нд Япон улсын “Sankei industry”компанийн гадаад худалдааны захирал Tsugitomo Murata монголд айлчлал хийх үедээ “Гарц”нэвтрүүлгээр монголын авто машин эзэмшигчдэд  өөрийн компанийн үйл ажиллагааны тухай болон хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг явах ангийн сэлбэгүүдийг чанарын өндөр түвшинд хийх дэлхийн 100 шахам улсад нийллүүлдэг тухайгаа дурьдаад эдгээр улсын тоонд Монгол улс багтсанд баяртай байгаагаа мэдэгдсэн.
  • 2007 оны 12 сарын 12 нд Оsaka bane ink компанийн “ОВК” брэнд пүрш монголд барааны тэмдгээ бүртгүүлж 6847 дугаарын гэрчилгээ авсан
  • 2007 оны 12 дугаар сараас захиалгын сэлбэгийг түргэн шуурхай нийллүүлэх зорилгоор Токио хот дах Камисато компанитай хамтран ажиллах болсон.
  • 2008 оны 04 сарын 18 Механик инженерийн сургууль, Монголын авто үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос зохион байгуулсан “Түлшний шууд цацалттай /GDI,DI,4D/ бензин хөдөлгүүрийн техникийн үйлчилгээ ,засвар оношлогоо ”сэдэвт онол практикийн бага хуралд тус компанийн захирал Г,Орхонтуяа “Шууд тэсрэлттэй GDI, D4 хөдөлгүүрт үүсч болох эвдрэлүүд” сэдвээр илтгэл тавьсан.
  • 2008 оны 5 дугаар оргиналь KYB амортизаторыг сурталчлах зорилгоор рекламны 9*12 хэмжээний самбар босгосон.
  • 07.24 нд Тоормозны накладны MK Kashiyama коорпорац, “ОВК” пүршний  Osaka Bane Inc компанийн төлөөлөгчидтэй хамтран монголчуудад болон авто сэлбэг худалдаалдаг компани хувь хүмүүс, төрийн байгууллагийнханд танилцуулах өдөрлөг зохион байгуулсан.
  • 08.21 нд “ОВК” пүршний Osaka Bane Inc компанитай лицензийн гэрээ байгуулснаар “ОВК” брэндийг эзэмших  лицензийг Монгол улсын оюуны өмчийн газраас авсан .
  • 2009 онд Эрдэнэт хотод өөрийн салбарыг нээн ажиллуулснаар Улаанбаатар хотын үнээр оргиналь сэлбэг худалдан авах боломж Эрдэнэтийн япон авто машин эзэмшигчдэд нээгдлээ.
  • 2009 онд Дархан хотын Анд авто сервистэй хамтран ажиллах гэрээ байгуулж оргиналь япон авто сэлбэгийг Дархан хотынхонд нийлүүлэхээр боллоо.
  • 08.26 нд Тоормозны накладны MK Kashiyama коорпорацтай лицензийн гэрээ байгуулснаар “MK” брэндийг эзэмших лицензийг Монгол улсын оюуны өмчийн газраас авсан .
  • 11.24 Япон улсын